Хойд Америкийн хамгийн том лигүүдийн нэг АНУ-23, Канадын долоон багаас бүрдсэн Үндэсний хоккейн лигийн тоглолтууд энэ өдрүүдэд болж байна. Өчигдөр мөсөн талбайдхоёр тоглолт болж өнгөрсний нэг нь Детройдын улаан жигүүрүүд болон Канадын Монтрейлын багууд учраа тааран тоглолоо.
Жо Луис Арена спортын ордонд болсон энэ тоглолт үнэхээр ширүүхэн өрсөлдөөн дунд явагдсан. Тоглолтын анхны гоолыг хлёодугаар үеийн 11 дэх минутанд Детройдын улаан жигүүрийн төвийн тоглогч Даррен Хелм хийснээр тоглолтын тооны харьцаа 1-0 болж ирсэн. Удалгүй Монтрейлынхан хариу довтолгоо хийж, багийн баруун жигүүрийн довтлогч Свен Андригетто өрсөлдөгчийнхөө хаалганд гоол оруулсанаар тоглолтын тооны харьцааг тэнцүүлээд ирсэн.
Шийдвэрлэх гуравдугаар үед Монтрейлын Чех довтлогч Томас Флейшманн нэг гоол хийж, харин эсрэг багаас зүүн жигүүрийн довтлогч Жастин Абделкадер хариу гоол хийснээр тоглолтын тооны харьцаа 2-2 болж тэнцээд ирсэн. Улмаар тоглолтын эцсийн мөчид Детройдын улаан жигүүрүүд багийн төвийн тоглогч Даррен Хелм ялалтын гоолыг хийж, 3-2 харьцаатайгаар эсрэг багаа буулган авсан юм.
Канадын Монтрейлын хувьд өнгөрөгч Лхагва гаригт Бостонтой хийсэн тоглолтод 3-1 харьцаатай хожигдоод байгаа. Харин Детройдын улаан жигүүрүүд багийн хувьд Хабс багийг 3-2 харьцаатай буулган авсанаар нийт 4 оноотой лигийн тэргүүлэгчдийн эгнээнд явж байна.
Үндэсний хоккейн лигийн тоглолтууд үргэлжилж байна | ||
Үзсэн: 1456 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.