Пүрэв гарагийн хоккейн үндэсний лигийн тоглолт Атлантик Дивизонд багтаж байгаа АНУ-ын Тампа Бэй болон Канадын Оттава сенетаруудын хооронд болж өнгөрлөө. Нутагтаа болж буй тоглолтод Тампа Вэй итгэл төгс тоглолтыг үзүүлсэн юм. Тоглолтын гоолын салхийг Тампа Бэй-ийн баруун жигүүрийн Орос довтлогч Никита Кучеров эсрэг багтаа хийснээр эхэлсэн. Энэ түүний улирлын ес дэх тоглолтын гурав дахь гоол болж байгаа юм.
Энэ нь түүнийн NHL-ийн карьертаа 100 дахь оноогоо аваад байна. Тоглолтын эхний үед ахин гоол орсонгүй өндөрлөсөн. Улмаар тоглолтын хоёрдугаар үед ч гоол орсонгүй, багууд хүчтэй хамгаалалттай байлаа. Харин шийдвэрлэх гуравдугаар үед Мөн Тампа Бэй-ийн төвийн тоглогч Валтерри Филпула гоолдож, үүнээс ердөө 8 минутын дараа Кучеров ахин эсрэг багийн хаалганд гоол оруулсанаар тоглолтын тооны харьцааг 3-0 болгон, илүүрхэж эхэлсэн. Энэ өдөр Кучеров 2 гоол оруулаад амжсан. Харин Оттава сенаторууд багийн нэр төрийн ганц гоолыг тус багийн хамгаалагч Коди Сеси оруулснаар 4-1 харьцаатай Тампа Бэй өрсөлдөгчөө илт давуу хожсон юм.
Тампа Бэй өрсөлдөгчөө илт давуу хожлоо | ||
Үзсэн: 961 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.