Элсний хөлбөмбөгийн клубуудын Дэлхийн цомын тэмцээний тойргийн тоглолтууд үргэлжлэн явагдсаар байна. Тоглолтын хоёр дахь өдөр В хэсэгт багтаж байгаа Португалын Спортинг клуб Испанийн Леванте клубтэй учраа тааран тоглож, 8-6 харьцаатайгаар хожлоо. Тоглолтын анхны гоолыг Леванте клубын Жуанито эсрэг багтаа оруулаад байсан. Тоглолтын эхний үеийн төгсгөлийн мөчид Спортинг клубын довтлогч Рашед эсрэг багтаа гоол оруулж онооны харьцааг тэнцүүлээд амжсан.
Харин тоглолтын хоёрдугаар үеийн дараах байдлаар тоглолтын тооны харьцаа 4-3 болж Португалийн баг тэргүүлж эхэлсэн. Тоглолтын гуравдугаар үед ч Спортинг клуб илүүрхсэн хэвээр байж, тус багийн довтлогч Рашед хожлын гоолыг оруулсанаар 8-5 харьцаатайгаар өрсөлдөгч Испанийн Леванте клубыг буулган авлаа. Ийнхүү Спортинг клуб өөрийн хэсгийг тэргүүлж эхэллээ. Гэвч тэд өнгөрөгч 9-ны өдөр АНЭУ-ын Ал Ахли багтай тоглож, 6-4 харьцаатайгаар хожигдол хүлээгээд байгаа. Леванте клуб өнөөдөр АНЭУ-ын Ал Ахли клубтэй тоглох бол Спортинг клуб Барселона клубтэй учраа тааран тоглохоор оноолт гарсан байгаа билээ. Тэмцээн энэ сарын 13-ны өдөр хүртэл үргэлжилж, аваргаа тодруулна.
Спортинг Барселонагийн эсрэг тоглоно | ||
Үзсэн: 679 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.