Шууд Chart

Барселона Ал Ахлийг 4:3 харьцаатайгаар хожлоо

2015-12-12 18:25:23

Бразил улсын нийслэл Рио Де Жанейро хотноо зохион байгуулагдаж байгаа элснийн хөлбөмбөгийн клубуудын дэлхийн цомын тэмцээн 5 дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна. Энэ өдөр В хэсэгт багтаж байгаа  Испанийн Барселона клуб АНЭУ-ын Ал Ахли /Al Ahli/ клубыг 4-3 харьцаатайгаар хожсон байна.

Хоёр багуудын хувьд энэ тэмцээнд тус бүр 2 хожилтой явж байгаа. Тоглолт эхлээд ердөө 7 секундын дараа Ал Ахли клубын довтлогч Коимба /Coimba/ тоглолтын салхийг хагалж, анхны гоолоо эсрэг багийн хаалганд оруулсан. Энэ тэмцээний түүхэнд хамгийн хурдан гоол оруулсан амжилт болсон юм. Улмаар тоглолтын  тав дах минутанд Ал Ахли клубын хагас хамгаалагч Иордан /Jordan/ эсрэг багийн хамгаалагч Бруногоос бөмбөгийг хууран авч, гоол оруулснаар тоглолтын тооны харьцааг 2-0 болгож, тоглолтыг хошуучилж эхэллээ.

Тоглолтын нэгдүгээр үеийн төгсгөлд мөн л Ал Ахли клубын Хамада эсрэг багтаа ахин нэг гоол оруулсанаар тэд тоглолтын тооны харьцааг 3-0 болгон, илүүрхэж явсан. Тоглолтын хоёрдугаар үе эхэлж, Барселона клубынхан хариу довтолгоогоо эхэлж, довтлогч Морейра Озу эсрэг багийн хаалганд анхны гоолоо оруулсанаар тоглолтын тооны харьцааг 3-1 болгоод байсан. Улмаар тоглолт Барселона клубын давамгайлал дор үргэлжилж,  эсрэг багийн хаалгандаа 3 дараалан гоолдсоноор тоглолтын тооны харьцааг 4-3 болгож, тэд энэ удаагийн тоглолтын ялагч болсон юм. Тэмцээн энэ сарын 13-ны өдөр хүртэл үргэлжилж, аваргаа тодруулна.

Нийтэлсэн: Б.Энх-Амгалан

Барселона Ал Ахлийг 4:3 харьцаатайгаар хожлоо  
Үзсэн: 1162 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй