Шууд Chart

Риогийн паралимпийн олимпийн галт бамбарыг танилцууллаа

2015-12-12 18:39:38

Хүн төрөлхтөнийн энх тайвны бэлэг тэмдэг болсон 31 дэх удаагийн зуны олимпийн наадам болоход хэдхэн сар үлдээд байгаа билээ. Ирэх жилийн Рио Де Жанейро хотноо зохион байгуулагдах зуны паралимпийн олимпийн галт бамбарыг олон нийтэд танилцууллаа.

Өнгөрөгч ;долоодугаар сард Рио-2016 олимпийн галт бамбарыг танилцуулсан. Галт бамбар ирэх оны тавдугаар сараас олимпийн наадам эхлэх өдөр хүртэл 100 хоног аялахдаа газраар 20 мянган км аялаж, агаараар 16 мянган км аялаж, Маракана цэнгэлдэх хүрээлэнд очно. Тэгвэл өчигдөр Рио-2016 зуны олимпийн наадмыг зохион байгуулах хорооны ерөнхийлөгч Карлос Артур Нузман /Carlos Arthur Nuzman/ паралимпийн галт бамбарыг танилцууллаа. Мөн бамбарын аялалын буухиа маршрутыг баталжээ.

Галт бамбарын дизайн нь тун өвөрмөц шийдэлтэй зохиогджээ. Рио хотын уулархаг газар нутгийн тогтоц, далайн давалгааг бэлэгдсэн дугуйрсан хэлбэртэй байна. Бамбарын бариул хэсэгт паралимпийн товч уриаг бариал үсгээр англи болон бразил хэл дээр сийлж өгсөн байна. Урианы утга нь “Паралимпийн 2016 оны наадмын галт бамбарын буухиа бол эр зориг, шийдэмгийн байдал, урам зориг мөн эрх тэгш байдлыг хангах” юм.

Галт бамбарыг танилцуулах үеэр хотын дарга Эдуардо Пэйс /Eduardo Paes/ манай хот одоо ч гэсэн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст амьдрахад таатай орчинг бүрдүүлж чадаагүйг хүлээн зөвшөөрч байгаагаа хэлээд, улам сайжруулах тал дээр ажиллах болно гэжээ.

Нийтэлсэн: Б.Энх-Амгалан

Риогийн паралимпийн олимпийн галт бамбарыг танилцууллаа  
Үзсэн: 1343 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй