Шууд Chart

Сайд Ц.Оюунгэрэл: Иргэд хүннүгийн үеийн олдвортой гудамжаараа бахархах хэрэгтэй

2013-09-19 15:09:58

Өнөөдөр Зүүнсалааны Одонтын 23 дугаар гудамжнаас хүннүгийн үеийн булшнууд олдсон. Өнөөдөр салбарын сайд, эрдэмтэн судлаач, оюутны баг олдворлох ажлыг албан ёсоор нээлээ. Олдворыг хүннүгийн үеийн 20 жирийн иргэний булш гэж үзэж байгаа юм. Үйл ажиллагааны үеэр сайд Ц.Оюунгэрэл, ШУТИС-ийн багш Д.Хатанбаатар, ШУТИС-ийн багш, доктор профессор Л.Эрдэнэболд нараас зарим нэг зүйлийг тодруулсан юм.

-Энэ булш нь хэр том олдвор вэ?
-Жирийн иргэдийн булшид хамаарагдана.  Хүннүгийн үеийн булшнуудтай харьцуулбал жижиг бөгөөд цаг үеийн зөрүүтэй ч нэг отог омгийн булш гэдэг нь ойлгомжтой байна.
-Анх яаж илрүүлсэн бэ?
-Манай багийн хүн өнгөрсөн цагаан сарын үеэр энэ булшийг олсон. Ингээд ССАЖЯаманд хандаж бидэнтэй хамтран ажиллах болсон. Энд одоо ШУТИС-ийн нийгмийн ухаан технологийн сургуулийн архелиогийн хамт олон ажиллаж байна. Улаанбаатар хотыг тойроод иймэрхүү хэмжээний булшнууд олдоод байгаа. Бид энэ түүх соёлын олдворыг авран хамгаалах зорилгоор л ажиллаж байна. Энэ хавиар ондоо ч ийм булш байгаа гэж бид дүгнэсэн. Хэдий тоногдсон булш ч гэсэн будагтай модон аяга, үүсэн сав, төмөр эдлэл зэрэг олон олдвор гарсан.
- Эдгээр булш нь ямар хүн байсныг тогтоож амжив уу?
-Хүний яс нь тоногдсон учраас одоо хэлэхэд хэцүү. Яваандаа нас хүйсийг нь тогтоох боломжтой. Энэ хавьд жирийн иргэдийн булш байна гэдэг чинь эзэн нь байх магадлалтай. Үүнийг яаралтай хамгаалахгүй бол устаж үгүй болох аюултай юм. Жишээ нь энэ булш гэхэд яг машины зам дагуу, харин зарим нэг нь айлын хашаан дотор орчихоод байгаа юм. Гэвч хашааг өмчлөгчийн зүгээс асуудал гарна. Энэ ажлыг яамнаас дэмжиж ажиллана гэдэгт найдаж байгаа.  
-Энэ олдворуудыг яах вэ?
- Сэргээн засварлах байгууллагуудтай хамтран ажилласны дараа соёлын өвд бүртгүүлж музейд тавьж болно. Мөн геофизикийн судалгаа хийж байгаа. Энэ удаагийн малтлага судалгааны ажлын зардлыг яамнаас санхүүжүүлж байгаа. Харин багш оюутнуудын хувьд ямар ч цалингүй ажиллаж байна. Энэ талаар харж үзвэл зүгээр байгаа юм.
-Танай яамнаас энэ ажлыг хэрхэн яаж дэмжиж байна вэ?
-Суурьшлын шинэ бүсүүдэд бүртгэл хийсэн. Хамгийн түрүүнд аврах ёстой булш ихээхэн байна. Иргэдийн хувьд ирэх жилээс зохих нөхөн олговорыг олгоод явна. Иргэд маань ч гэсэн хүннүгийн үнэтэй олдвортой гудамж гэдгээр бахархах хэрэгтэй. Хашаа хороогоо энэ маягаар чимж болно. Харин нийтийн эзэмшлийн замаа бид энэ жилдээ малтаж янзална.
-Иргэдэд хандаж юуг хэлмээр байна?
-Иргэд маань энэ гудамжинд хайгуулчид ирээд явлаа гэж ойлгож болохгүй. Харин энд түүх соёлыг минь сэргээгээд явлаа,  бид бахархах зүйлтэй боллоо гэдгээрээ л омогших хэрэгтэй.
Бэлтгэсэн Д.Жамбалдорж
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Сайд Ц.Оюунгэрэл: Иргэд хүннүгийн үеийн олдвортой гудамжаараа бахархах хэрэгтэй   
Үзсэн: 3562 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
64.179.211.xxx [64.179.211.xxx] 2013-09-20 02:33
Said kun geked balai ug kelekiin kkkkk.Gudamjaaraa bakarkak ch gekshigk
84.113.149.xxx [84.113.149.xxx] 2013-09-19 15:54
odoo bid delhiid zarlah heregtei. jagaad gevel hunnuchuudiig manaih baisan gej hujaa nar bolon kirgiz , tuva , oros , kazak geh met ulsuud bulaalaldatzgaaj baidag gesen . iimees hunnuuchuud bol ih mongol ulsiin ovog gedgiig meduuleh heregtei ...

Бидэнтэй нэгдээрэй