Шууд Chart

Эдийн засгаа өсөн нэмэгдүүлэхийн тулд авлигатай тууштай тэмцэх ёстой

2015-12-14 10:23:08

Саяхан publicfinanceinternational.org цахим хуудаснаа Монголын талаарх "Эдийн засгаа өсөн нэмэгдүүлэхийн тулд авлигатай тууштай тэмцэх ёстой" хэмээх нийтлэл хэвлэгджээ. Тус нийтлэлд "Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас “Монгол Улс эдийн засгаа өсгөхийн тулд авлигын асуудалд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Энэ нь тус улсын Засгийн газрын нэн тэргүүний асуудал байх ёстой” хэмээн мэдэгдлээ. Төв Азид байрлах тус улс нь маш том газар нутагтай, далайд гарцгүй, цөөн хүн амтай. Эдийн засаг нь ядуу, хөгжил нь удаан, ялангуяа хэдэн арван жил тасралтгүй үргэлжилсэн өвлийн зуднаас хойш маш хүнд байсан боловч өндөр зэрэглэлийн нүүрс, зэс, алт зэргийг олборлож эхэлснээр Монгол улс нь нийгмийн болон эдийн засгийн хөгжлөө түргэтгэсэн. Эдгээр байгалийн баялгийг олж илрүүлснээр тус улсын эдийн засгийг 2020 он гэхэд гурав дахин нэмэгдүүлж, хэдэн сая хүнийг дэлхийн дундаж ангиллын түвшинд оруулах боломжтой" гэж Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас дүгнэжээ. 

Гэсэн ч эсрэгээрээ "байгалийн баялгийн асар их хэмжээний олборлолтууд нь авлига, хээл хахуулийн маш том сонирхлуудыг бий болгож, эргээд “дөнгөж нахиалж буй ардчилал”-тай тус улсын засаглалыг хүндрүүлж, авлигыг нэмэгдүүлж байна" гэж Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас гаргасан үнэлгээний тайланд тусгасан байна. 

“Монгол улс нь авлигатай тэмцэх чиглэлээр хэд хэдэн чухал шинэчлэлийг эхлүүлсэн боловч тэдгээр нь тогтвортой үр дүнд хүрэхэд хол байна. Бие даасан Авлигатай тэмцэх газар нь авлигаас урьдчилан сэргийлэх, олон нийтэд мэдлэг боловсрол олгох, мөн авлигын хэрэгт мөрдөн шалгалт явуулах ажлыг амжилттай гүйцэтгэж байна. Мөн тус байгууллагын чадавхийг нэмэгдүүлж, ажил үүргээ бүрэн гүйцэтгэх боломжийг олгох ёстой. Мөн авлигын эсрэг шинэ стратегийг цаг алдалгүйгээр баталж, хууль тогтоомжийг олон улсын стандартад нийцүүлэн, иргэний нийгэм, улс төрийн намын санхүүжилт болон шүүх засаглалаа шинэчлэх хэрэгтэй” хэмээн зөвлөжээ" гэсэн байна.

Нийтэлсэн: Web admin

Эдийн засгаа өсөн нэмэгдүүлэхийн тулд авлигатай тууштай тэмцэх ёстой  
Үзсэн: 890 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй