Булган аймгийн Булган суманд энэ сарын 13-ны өдөр 18 цагийн үед найман настай хүү гэрээсээ гараад сураггүй болжээ. Мөн өдрийн 22:00 цагийн орчим ар гэрийнхэн нь хүүг сураггүй болсон дуудлагыг аймгийнхаа Онцгой байдлын газарт ирүүлсэн байна. Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын дөрвөн алба хаагч, нэг техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Хүү гэрийнхээ хашаан дотор байсан хураалттай түлшний модонд даруулан нас барсан байсныг олж, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Сураггүй болсон хүү түлшний модонд даруулан нас барсан байжээ | ||
Үзсэн: 852 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.