Оросын алдарт Маринскийн театрын гоцлол дуучин, МУГЖ, Буриад улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатарын “Монгол Сонгодог-2” нэртэй талархлын тоглолт энэ сарын 19-нд Соёлын төв өргөөнд болох гэж байна.
Энэ 2015 онд эх орныхоо нэрийг дэлхийн сонгодог урлагийн тайзан дээр мандуулж чадсан залуу гавьяат өнгөрсөн зургадугаар сард дэлхийн урлагийн олимп гэгддэг алдарт П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуучдын XV уралдаанд түрүүлсэн юм. Ингэснээр Монголын сонгодог урлаг, тэр тусмаа дуурь дэлхийн хэмжээнд хүрсэнийг нотлосон. Түүний энэ тоглолтыг ОХУ-ын ерөнхийлөгчөөс эхлээд Европийн зарим улс орны тэргүүнүүд, дэлхийн сонгодог урлагийн мастерууд бишэрч хүлээж авсан байдаг.
Түүний хувьд П.И.Чайковскийн нэрэмжит уралдааны Гран-При авсаныхаа дараа ОХУ Маринский театрын гоцлоочоор дуулах болсон. Дараа нь Европийн зарим хотуудад тоглож, Английн хатан хааны ордонд өөрийн дуу хоолойг өргөсөн юм.
Тэрбээр ирэх 19-нд тоглох "Монгол сонгодог" талархалын тоглолтынхоо талаар "Дэлхийн томоохон уралдаануудад амжилт гаргасан минь ганц миний амжилт биш. Багш нартаа, хамт ажилладаг анд нөхдөдөө, аав ээждээ, ард түмэндээ талархал илэрхийлж, энэ баяраа хувцаалцахаар “Монгол Сонгодог-2” тоглолтоо хийх гэж байна.
Дуурийн урлагийн олон зуун жилийн түүхтэй, дэлхийд алдартай театруудын мэргэжилтэн багш нар, үзэгчдэд монголын сонгодог бүтээлүүдийг дуулж сонирхуулахад тэд бишрэн хүлээж авсан. Тийм ч учраас Монгол Сонгодог гэдгийг дэлхийд таниулах нь миний зорилго. Хамгийн чухал нь Монголын үзэгчид..." гэжээ.
МУГЖ Г.Ариунбаатар талархалын тоглолт хийнэ | ||
Үзсэн: 803 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.