Шууд Chart

“Төрийн үйлчилгээний супермаркет” он дуусахаас өмнө ашиглалтад орно

2015-12-14 11:24:31

Төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй хүргэх, одоо хэрэгжиж үр дүнгээ өгч байгаа нэг цонхны үйлчилгээг улам тэлж буй “Төрийн үйлчилгээний супермаркет” буюу үйлчилгээний нэгдсэн төв энэ он дуусахаас өмнө ашиглалтад орно.

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп хорооллын зүүн талд “Дүнжингарав” худалдааны төвд байрлах Төрийн үйлчилгээний нэгдсэн төв нь 2800 ам метр талбайтай, 5000 автомашины зогсоолтой, автобусны 8 чиглэл дагуу юм.

“Төрийн үйлчилгээний супермаркет” иргэдэд төр засгийн бүхий л үйлчилгээг цогц байдлаар хүргэх зорилготой. Иргэд олон газраар явж ажлаа амжуулах шаардлагагүй, нэг дороос бүх үйлчилгээгээ авах боломжтой болно гэсэн үг.

Энд иргэдийг хүлээн авах төв, Улаанбаатар дулааны сүлжээ, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, Мэдээлэл, холбооны сүлжээ, Ус сувгийн удирдах газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар зэрэг байгууллагын 223 нэр төрлийн үйлчилгээ үзүүлэх боломжтой бөгөөд нэг удаад 180, өдөрт 2400-4320 иргэн хүлээн авч үйлчлэх хүчин чадалтай төрийн үйлчилгээний цогцолбор төв болох юм байна. Мөн өөртөө үйлчлэх хэсэг, албан хаагчдын өрөө, хүүхэд саатуулах өрөө, банк, нотариат, кафе зэргийг энд төлөвлөжээ.

Ажиллах хүн хүчний хувьд 130 гаруй төрийн албан хаагч ажил, үүрэг гүйцэтгэхээр болсон байна. Ийм төвийг нэмж Хан-Уул дүүргийн “Мишээл экспо” төвийн байр, Сонгино хайрхан дүүргийн “Содон хороолол”-д байгуулах юм.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

“Төрийн үйлчилгээний супермаркет” он дуусахаас өмнө ашиглалтад орно   
Үзсэн: 571 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй