![](/uploads/201309/news/thumb/f3f8a19f44f84e1516abb19586ac6891_x3.jpg)
"Таван толгой” компани дотоодын аж ахуйн нэгж, иргэдэд нийлүүлдэг нүүрсний нэг тонн тутмын үнээ нэмжээ. Тодруулбал, нэг тонн тутмыг нь 8000 төгрөгөөр үнэлж, дотооддоо нийлүүлдэг байсан нүүрсээ 15000 болгон өсгөсөн байна.
Тус компани дэлхийн зах зээлд нүүрсний ханш унаж, гадаадад борлуулах нүүрсний хэмжээ багассантай холбоотойгоор дотооддоо нийлүүлэх нүүрсний үнээ нэмж байгаа аж.
Нүүрсний үнэ ийн өссөнөөс үүдэн урд нь уурхайгаас 8000 төгрөгөөр нүүрс авч, цааш 16000 төгрөгөөр борлуулдаг байсан ченжүүд жижиглэнгийн үнээ 25000 төгрөг болгосон байна.
“Таван толгой” нүүрсний үнээ нэмжээ | ||
Үзсэн: 1610 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.