Нисэхийн “Цагаан хаалга”-ыг шилжүүлэн байрлуулах тухай нийслэлийн Автозамын газрын дарга Д.Нанзаддорж танилцууллаа. Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажилтай холбогдуулан, Яармагийн гүүрээс Нисэх, Нисэхийн товчоо хүртэлх 13.7 км замын трасст орж буй нисэхийн “Цагаан хаалга”-ыг татан буулгаж, “Хөшигийн хөндийд” баригдах олон улсын нисэх буудлын авто замын чиглэлд Айдсын даваа орчимд барих саналыг тэргүүлэгчдэд танилцууллаа. Тэд саналыг хэлэлцэн тогтоол гаргаж, буулгахаар боллоо. Харин 2015 онд Хөшигийн хөндийд шинэ “Цагаан хаалга” барина.
“Цагаан хаалга”-ыг хөшигийн хөндий рүү нүүнэ | ||
Үзсэн: 1778 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.