2006 оноос хойш тасралтгүй зохион байгуулагдаж байгаа Их Британийн алдарт "X factor" шоуны 12 дахь ялагчаар өдгөө 17 настай Луйса Жонсон тодорлоо. Өнгөрөгч наймдугаар сарын 29-ний өдрөөс хойш нийт долоон долоо хоногийн турш зохион байгуулагдаж, тэмцээний ялагч тодорсон байна.
Луиса Жонсон сүүлийн шатанд алдарт дуучин Жэймс Брауны “It's A Man's Man's World” хэмээх дууг коверлон дуулж, нийт санал өгсөн хүмүүсийн 53,9 хувийн саналыг авч, тэргүүллээ. Түүнийн карьер анх 2014 онд "Авьяаслаг Их Британичууд" шоунд оролцсоноор эхэлж байсан юм. Тус тэмцээнээс түүнийг нас балчир хэмээн хасч байжээ.
Тэмцээний шүүгч Саймон Ковелл “Би үнэхээр чамаар бахархаж байна. Бид үнэхээр урлагийн ертөнцөд нэгэн шинэ тод одыг төрүүлсэн гэдэгт итгэлтэй байна” гэжээ. Финалын тоглолтын үеэр "Coldplay", дуучин Адиэл болон "One direction" хамтлагууд ирж, ая дуугаа өргөсөн байна.
Тэмцээний ялагч Луиса Жонсон
Энэ жилийн "X factor" тэмцээний ялагч тодорлоо | ||
Үзсэн: 1329 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.