![](/uploads/201512/news/thumb/ddda6ac5586bf405a79e39e9ee90d574_x3.jpg)
Байгалийн гоц үзэгдэл болох "Эль Ниньо"-гийн нөлөөгөөр бий болсон ган гачгийн улмаас хоол хүнсний хомсдолд ороод байгаа Этиоп улсад 1,4 тэрбум америк доллар нэн даруй шаардлагатай байгааг НҮБ-аас мэдээллээ. Одоогоор Этиопийн засгийн газар ган гачгийн улмаас үүссэн хоол хүнсний хомсдол, нас баралтыг зогсоох зорилгоор 200 сая америк доллар гаргаад байна.
Этиопийн өнөөгийн түүхэн дэх хамгийн их хохиролтой ган гачиг нүүрлүүлснээс хойш тус улсын газар тариалан эрхлэгчдийн дийлэнх хувь нь засгийн газрынхаа хоол хүнсний тусламжаас хамааралтай болжээ. Хамгийн сүүлд гарсан судалгаагаар Этиоп улсын 10 сая хүнд хоол хүнсний тусламж нэн шаардлагатай байгаа юм байна. Этиопийн хөдөө аж ахуйн сайдын мэдэгдсэнээр ган гачиг нүүрлэсэн бүс нутгийн иргэдэд сар бүр хоол хүнс, цэвэр ус болон бусад хэрэгцээт тусламжийг хүргэдэг байна.
Гэвч НҮБ-ын тооцоолсноор тус улсын ган гачиг нүүрлэсэн бүс нутгуудад хоол хүнсний бус тусламж хүргэхэд дахиад 10,2 сая америк доллар шаардлагатай. Хэдийгээр олон улсын хамтын нийгэмлэгийн тусламж удаан байгаа ч тус улсын засгийн газар өлсгөлөнгөөр нас барагсдын тоог нэмэгдүүлэхгүй байхад ихээхэн анхаарч ажиллаж байна.
Этиоп улсад хоол хүнсний тусламж нэн шаардлагатай байна | ||
Үзсэн: 1490 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.