Шууд Chart

Гэрэлтдэг толгойтой загас

2015-12-14 16:20:36

Эрдэмтэд гэрэлтдэг толгойтой энэ загасыг 1939 онд анх нээн илрүүлжээ. Макропинна Микротосма гэх загасыг хүмүүс “Barreleye” нэрээр нь илүү мэднэ. Атлант, Номхон болон Энэтхэгийн далайгаар нутагладаг энэ өвөрмөц загасны толгой болон нүд нь эрдэмтдийн анхаарлыг ихэд татсан гэдэг. Нэвт гэрэлтэх толгойн хэсэгт нь байх хоёр ногоон бөмбөлөг хэлбэртэй зүйл бол түүний нүд юм. Харин аман дээрх анисан хоёр нүд шиг зүйл нь түүний үнэрлэх эрхтэн гэдгийг эрдэмтэд тогтоожээ.
Гэрэлтэй үед түүний нүд тод ногоон болох ба сэлж байхад нь нүд нь хөндлөн, харин идэш тэжээлээ олох үед босоо хэлбэртэй болдог аж. Эрдэмтэд түүнийг энгийн загас шиг харж чаддагийг бас тогтоожээ. Эрдэмтдийн баг 2004 онд энэ загасны амьд төрөл зүйлийг нь олж судлан энэхүү дүгнэлтийг хийсэн байна.

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Гэрэлтдэг толгойтой загас   
Үзсэн: 2448 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
180.149.78.xxx [180.149.78.xxx] 2015-12-14 21:45
Sonin l yum. Ter yg l nud shig haragdaj bn sh dee. Getel hamar bh yum
178.25.162.xxx [178.25.162.xxx] 2015-12-14 18:37
dalain gunii haranhuid amidardag gesendee
202.70.36.xxx [202.70.36.xxx] 2015-12-14 17:36
tungalag tolgoitoi gemeer ym u

Бидэнтэй нэгдээрэй