![](/uploads/201512/news/thumb/b12938bd4fb83351d31e3ee91e861c66_x3.jpg)
Венесуэлийн нийслэл Каракас хотод Санта Клаусын уралдаанд боллоо. Дэлхийн олон оронд зохиогддог уг уралдааныг Каракас хот энэ жил анх удаа зохион байгуулж байгаа юм байна. Каракаст болсон уг уралдаанд бүх насныхан оролцож, баярын уур амьсгалд нэгдэцгээсэн бөгөөд "Зул сарын баярын уур амьсгалыг дээд цэгт нь хүргэсэн, маш хөгжилтэй уралдаан боллоо" хэмээн сэтгэгдлээ илэрхийлцгээсэн байна. Венесуэль улс даяар сэдэвчилсэн уралдаан зохион байгуулдгаараа алдартай "Трибу" хэмээх байгууллага Санта Клаусын уралдааныг зохион байгуулсан бөгөөд оролцогчид 5 км зайд алхаж, 7 км зайд гүйн, ялагчаа тодруулсан аж.
Венесуэльд анх удаа Санта Клаусын уралдаан боллоо | ||
Үзсэн: 1013 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.