Шууд Chart

Манай улсын сэргээгдэх эрчим хүчний салбарт АНУ дэмжлэг үзүүлнэ

2015-12-14 17:09:56

Монгол Улсын Байгаль орчин, Ногоон хөгжил, Аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг АНУ-ын Төрийн Департаментын Уур амьсгалын асуудал хариуцсан орлогч, тусгай элч Карен Флоринитэй Бүгд Найрамдах Франц Улсын нийслэл Парис хотноо болсон НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх суурь конвенцийн талуудын 21 дүгээр бага хурлын үеэр уулзсан. 

АНУ-ын Төрийн Депарментийн Уур амьсгалын асуудал хариуцсан Орлогч тусгай элч Карен Флорини "Уур амьсгалын ногоон сан, АНУ-ын Засгийн газрын USAID (Гадаад улс орнуудад тусламж үзүүлдэг) байгууллага, Уур амьсгал, цэвэр агаарын эвсэл, АНУ-ын засгийн газрын байгууллага болох Байгаль хамгаалах агентлаг, Цэвэр эрчим хүчний шийдэл төв болон бусад байгууллагаар дамжуулан санхүүжилт олгон уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, дасан зохицох чиглэлээр АНУ олон төрлийн үйл ажиллагаа, хөтөлбөр хэрэгжүүлж байна. Монгол Улс салхийг ашиглан эрчим хүч гаргаж авах боломжтой гэж үзэж байна. Дэлхийн банк зэрэг олон улсын байгууллагаар дамжуулан санхүүгийн дэмжлэг авах боломжтойгоос гадна хувийн хэвшлийн оролцоотойгоор сэргээгдэх эрчим хүчний салбарыг хөгжүүлэх, туслалцаа дэмжлэг үзүүлэх боломжтой"-г дурдсан байна.

Тусгай элч Карен Флорини сэргээгдэх эрчим хүчний бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд техник, технологи болон чадавх нэмэгдүүлэх чиглэлээр туслалцаа үзүүлэхээ амлажээ. Тэрбээр хамтран ажиллах сэргээгдэх эрчим хүчний асуудал хариуцсан албаны хүнтэй манай БОНХАЖЯ-ыг холбож өгөхөө мэдэгдсэн байна.    

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Манай улсын сэргээгдэх эрчим хүчний салбарт АНУ дэмжлэг үзүүлнэ   
Үзсэн: 991 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй