Халаалтын зуухны ашиглалт, зохицуулалтын газар” НӨҮГазрыг “Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар” ОНӨААТҮГ болгон өөрчлөхөөр боллоо. Хотын шинэ дэд төвүүд, суурьшлын бүс, гэр хорооллын дахин төлөвлөлтийн дагуу инженерийн дэд бүтэц бие даасан дулааны шинэ эх үүсвэр, бага оврын цэвэрлэх байгууламж, дулаан хангамж, цэвэр бохир усны шугам сүлжээг барьж байгаа тул иргэд, хэрэглэгчдийн тав тухтай байдлыг хангах, инженерийн байгууламжийн техник технологи, ашиглалтын бодлогыг эхнээс нь зөв төлөвлөн хэрэгжүүлэх зорилгоор ийм алхам хийсэн байна. Одоо “Халаалтын зуухны ашиглалт, зохицуулалтын газар” –ыг “Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар” болгон нэр, дүрэм, бүтэц зохион байгуулалтыг нь өөрчлөх ажил хийгдэж эхэлнэ. Ингэснээр нийслэлд хэсэгчилсэн дулаан хангамжаар ашиглагдаж байгаа 200 халаалтын зуухны техник, технологи ашиглалтын бодлогыг зохицуулан, агаарын бохирдлыг бууруулах, нэгдсэн удирдлагын төвтэй нягт уялдаа холбоотой хамтран ажиллаж, хэсэгчилсэн инженерийн байгууламжийн мэдээллийн нэгдсэн сангийн систем бий болох юм.
“Халаалтын зуухны ашиглалт, зохицуулалтын газар” –ыг өөрчиллөө | ||
Үзсэн: 2213 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.