Шууд Chart

Барилгачин залуу дуучин болно

2015-12-14 17:31:15

"Авьяаслаг Монголчууд" шоуны шилдэг оролцогч А.Отгонбаярт өнөөдөр БСШУ-ы сайд Л.Гантөмөр СУИС-д үнэ төлбөргүй суралцах урилга гардууллаа. Баргил хоолойтой, барилгачин залуу хэмээн нийгмийн сүлжээнд алдаршаад буй А.Отгонбаярын багын мөрөөдөл биелэхэд ийнхүү нэг алхам ойртож байгаа юм. Тэрбээр багаасаа дуучин болохыг мөрөөддөг байснаа нэвтрүүлэгт оролцож байх үеэрээ ярьж байсан. Даруухан, хөдөлмөрч түүнийг энэ шоуны ялагч болно гэсэн хүлээлт цөөнгүй хүнд байсан нь дамжиггүй. Хараахан ялагч болж чадаагүй ч дуучин болох хүсэл мөрөөдөл нь ийнхүү биелж байна.

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Барилгачин залуу дуучин болно   
Үзсэн: 778 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй