Шууд Chart

"Их Монголын хүчтэн"-үүд сагсан бөмбөгийн аварга боллоо

2015-12-14 19:06:48

Бөхчүүдийн сагсан бөмбөгийн цомын аварга шалгаруулах "Монгол-2015" найм дахь удаагийн тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд Спортын төв ордонд боллоо.

Тэмцээнд аймаг, цэргийн арслангаас дээш цолтой бөхчүүдээс бүрдсэн 12 баг дөрвөн зоонд хуваагдан өрсөлдсөнөөс Өвөрхангай аймгийн Их монголын хүчтэн, Увс аймгийн Увснуур, Завхан аймгийн Завхан, Сүхбаатар аймгийн Жавхлант, Орхон аймгийн Хангарьд, Дархан-Уул аймгийн Дархан, Булган аймгийн Булганхангай, Хөвсгөл аймгийн Хөвсгөлийн хүчтэн дэвжээ шигшээ наймд шалгарсан байна.

Тус найман баг хоёр зоонд хуваагдан өрсөлдөж, улмаар аваргын төлөө Их монголын хүчтэн дэвжээ, Увснуур дэвжээний бөхчүүд тоглож, 20:17 харьцаагаар "Их монголын хүчтэн" дэвжээний бөхчүүд аваргын алтан медалийг хүртлээ.

Тэмцээний тэгш тоглогчоор Булганхангай дэвжээний тоглогч улсын начин С.Ганхуяг, шилдэг довтлогчоор Увснуур дэвжээний тоглогч аймгийн арслан Т.Сүрэнжав, шилдэг хамгаалагчаар "Их Монголын хүчтэн" дэвжээний ахлагч улсын арслан Д.Ганхуяг, холын зайн шидэлтийн аваргаар Увснуу дэвжээний аймгийн арслан Х.Оргилболд нар тус тус шалгарчээ.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

"Их Монголын хүчтэн"-үүд сагсан бөмбөгийн аварга боллоо  
Үзсэн: 862 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй