Шууд Chart

ӨНӨӨДӨР: "Дэлхийн хүний хөгжлийн 2015 оны илтгэл" танилцуулах ажиллагаа болно

2015-12-15 08:51:00

09.30 цагт: Нийслэлийн ЗДТГ, нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Ил тод Улаанбаатар Академи” Зөвлөлдөх Ардчиллын танхим, Бүгд Найрамдахчуудын олон улсын хүрээлэн хамтран зохион байгуулж байгаа “Нээлттэй Улаанбаатар” хэлэлцүүлэг Иргэний танхимд эхэлнэ. Утас: 99666553


10.00 цагт: Дэлхий улс оронд нэгэн зэрэг нээж буй "Дэлхийн хүний хөгжлийн 2015 оны илтгэл" танилцуулах ажиллагаа, илтгэл, хэлэлцүүлэг НҮБ-ын байрны Хурлын танхимд болно. Утас: 99003052


10.30 цагт: Монгол Улсын эдийн засгийн толь болсон төмөр замын тээврийн салбар уул уурхайн бүтээгдэхүүний экспорт эрс буурсан, хүнд нөхцөлд ажиллаж байгаатай холбогдуулан Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "УБТЗ"-ын зүгээс одоогийн бизнесийн орчин, цаашид баримтлах хөгжлийн чиг хандлагын талаарх олон улс болон дотоодын бизнес эрхлэгчдийн үндэсний форумыг зохион байгуулах талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал МҮХАҮТ-ын их танхимд болно.


11.00 цагт: 2015 оны Эмзүйн шинжлэх ухааны болон Анагаах ухааны шилдэг бүтээлүүдийг шалгаруулах ёслолын арга хэмжээ Эрүүл мэнд, спортын яамны хүндэтгэлийн танхимд /204 тоот/ болно.  Утас: 99998579


11.00 цагт: “Босоо хөх Монгол” ТББ, “Зөв амьдрах ухаан” ТББ хамтран нийгмийн эмзэг бүлгийн хүмүүсийн эрх ноцтой зөрчигдөж байгаа асуудлаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


12.30 цагт: Япон судлаач, орчуулагч Дэлэгийн Төмөрбаатарыг Япон Улсын төрийн "Мандах нар" одонгийн Сарнай цэцэгт алтан туяа зэрэглэлийн одон"-оор шагнах ёслолын ажиллагаа Япон Улсын ЭСЯ-нд болно.


15.00 цагт: Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын 25 жилд зориулсан уулзалт ярилцлага "Чингис" зочид буудлын хурлын танхимд болно.


16.00 цагт: ACEM-ын Дээд түвшний 11 дэх уулзалтын зочид, төлөөлөгчдийг байрлуулах зочид буудлуудад эрэлттэй байгаа үйлчилгээний ажилтнуудыг ажилгүй иргэдээс сонгон шалгаруулах бүртгэлийн үйл ажиллагааг нээх арга хэмжээ  “Бишрэлт” зочид буудлын 1 давхарын хурлын танхим болно. Утас: 89994974

Нийтэлсэн: Web admin

ӨНӨӨДӨР: "Дэлхийн хүний хөгжлийн 2015 оны илтгэл" танилцуулах ажиллагаа болно  
Үзсэн: 1184 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй