Баянхонгор аймгийн Баянговь сумд энэ сарын 10-нд 4.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай бид өмнө нь мэдээлж байсан. Тухайн үед Баянговь, Богд, Баянлиг сумын иргэдэд хүчтэй чичирхийлэл мэдрэгдсэн гэж Баянхонгор аймгийн ОБГ-аас мэдээлж байсан. Тэгвэл энэ чичирхийллийн улмаас Баянговь сумын нөөцийн цэгийн агуулахын барилгын хана цуурч, Баянлиг сумын сургууль болон дотуур байрны барилгын залгаа хүзүүвчний булан хэсгүүдэд хагарал үүсчээ. Мөн галын дотуур усан хангамжийн шугамын бэхэлгээ, хоолой тасарч, цонхны шил цуурч хагарсан байна.
Газар хөдлөлтийн улмаас Баянговь сумын агуулахын барилгын хана цуурчээ | ||
Үзсэн: 1517 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.