![](/uploads/201512/news/thumb/06c840a50ec1d2cd6b458110bccf1138_x3.jpg)
Японы ерөнхий сайд Шинзо Абэ хүлэмжийн хий ялгаруулалтыг буруулах, дэлхийн дулааралтай тэмцэхэд чиглэсэн байгальд ээлтэй технологи хөгжүүлэхийг Засгийн газрынхаа нэн тэргүүний зорилт болгож байгаагаа мэдэгдсэн байна.
Тэрээр Парисын бага хурлаар уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх тухай шинэ суурь конвенцийг баталсны дараа мэдэгдэл гаргаж, Япон улс олон улсын өмнө хүлээсэн хүлэмжийн хий ялгаруулалтаа 26 хувиар бууруулах зорилтод байгальд ээлтэй технологи дэмжлэг болно гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна.
Мөн Японы засгийн газар хөгжиж байгаа орнуудыг хүлэмжийн хий ялгаруулалтаа бууруулахад нь дэмжлэг үзүүлэхэд ногоон технологи болоод туршлагаасаа хуваалцана гэдгээ мэдэгдсэн. Түүнчлэн "цаг уурын өөрчлөлтийн нөлөө Япон улсад багагүй мэдрэгдэх болсон, иймд шийдвэртэй арга хэмжээг богино хугацаанд авч ажиллана" гэдгээ Шинзо Абэ мэдэгдэлдээ онцолжээ.
Япон байгальд ээлтэй технологи хөгжүүлнэ | ||
Үзсэн: 1504 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.