2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкуудаас ирүүлсэн 1993.0-1998.11 төгрөгийн ханшаар 6.9 сая ам.доллар худалдан авах, 308.0-308.20 төгрөгийн ханшаар 4.5 сая юань худалдан авах, 308.91-309.0 төгрөгийн ханшаар 20.0 сая юань худалдах саналыг ирүүлсэн ч Монголбанк энэ удаагийн арилжаанд оролцоогүй байна.
Өнөөдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 12.45 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл, 10.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл, 20.0 сая юань худалдан авах юанийн своп хэлцэл байгуулах санал ирүүлж, Монголбанк саналыг 100 хувь биелүүлэв.
Тодруулга, Гадаад валютын дуудлага худалдаа гэдэг нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох нэг арга хэрэгсэл юм.
Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн мягмар, пүрэв гарагт тогтмол зохион байгуулдаг ба дуудлага худалдаанд зөвхөн банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй банкууд оролцдог.
Монголбанк нь валютын дотоодын захад оролцогчдод аливаа мэдээллийг нээлттэй хүргэхийг дэмжиж ажилладаг бөгөөд энэхүү мэдээллийн эцсийн зорилго нь валютын захын тогтвортой байдал, төгрөгийн ханшийн огцом хэлбэлзлийг үүсгэхгүй байхад чиглэгддэг.
Эх сурвалж: mongolbank.mn
Монголбанк өнөөдрийн валютын арилжаанд оролцсонгүй | ||
Үзсэн: 629 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.