Шууд Chart

“Цөм” хөтөлбөрийг маш сайн гэж үнэлжээ

2015-12-15 16:12:09

БСШУЯ-ны “Хэрэгжилтийн баг”, Боловсролын хүрээлэнтэй хамтран Говьсүмбэр аймагт гурав хоног ажиллалаа. Тус аймагт хэрэгжиж байгаа “Цөм” хөтөлбөрийг маш сайн гэж үнэлсэн энэ багийнхан Говьсүмбэр аймгийн лаборатори 5-р сургуулийг түшиглэн ажилласан байна. Мэргэжилтнүүд тус сургуулийг манлайлах хөтөч сургууль болж чадсаныг энэ үеэр онцоллоо.

“Багшийн хөгжил” портайл сайтад Говьсүмбэр аймгийн лаборатори 5-р сургуулийн зарим багшийн хичээлийг судлагдахуун бүрээр нь байршуулахаар болжээ. Ингэснээр Говьсүмбэр аймгийн багш нарын тэргүүн туршлагаас бусад аймаг, нийслэлийн багш нар үлгэр дуурайлал авах боломжтой юм байна.  

 

Нийтэлсэн: Ж.Тагтаа

“Цөм” хөтөлбөрийг маш сайн гэж үнэлжээ   
Үзсэн: 804 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй