Шууд Chart

Төрийн бүх шатны байгууллагын дарга нарт зөвлөмж хүргүүллээ

2015-12-15 16:20:25

Авлигатай тэмцэх газраас хуулиар заасан өөрийн чиг үүргийн хүрээнд нийт төрийн байгууллага болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн дарга, захирал, эрхлэгч нарт хандаж зөвлөмж хүргүүллээ. 

Тус зөвлөмжид:

- “Албан тушаалтан нь өөрийн болон өөртөө хамаарал бүхий этгээдтэй холбоотой асуудлаар аливаа шийдвэр гаргах, хяналт шалгалт хийх, захиргааны акт гаргах, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцохоос аль болох зайлсхийх,

- Хуульд заасан ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал үүссэн тохиолдолд харъяалах байгууллага, албан тушаалтанд бичгээр тайлбар гаргаж хэвших

- Шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан нь хууль тогтоомжид заасан шагнал урамшуулал, дэмжлэг, тусламж авах зэрэг өөртөө холбогдох аливаа шийдвэрийг гаргахын өмнө дээд шатны байгууллага, албан тушаалтан /томилох эрх бүхий субъект/-д заавал мэдэгдэх буюу мэдэгдэл гаргасан байх

- УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 5 дугаар тогтоолоор баталсан “Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл”-ийг хүлээн авсан дээд шатны байгууллага, албан тушаалтан нь тухайн албан үүргийг өөр албан тушаалтнаар гүйцэтгүүлэх эсэхийг нэн даруй шийдвэрлэж байх

- “Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл” болон “Ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал үүссэн тухай тайлбар”-ын нээлттэй байдлыг хангахад чиглэсэн арга хэмжээг авах, авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг томилохдоо хуулиар хүлээсэн үүргийг сайтар танилцуулах, шаардлагатай тохиолдолд сургалтад хамруулах гэсэн дөрвөн чиглэлийг онцгойлон тусгажээ. 

Авлигатай тэмцэх газраас 2014-2015 онд 13 аймаг, 175 сум, нийслэлийн 7 дүүрэг, зарим яам, агентлаг, байгууллагад ажиллах явцад авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжид заасан хориглолт, хязгаарлалтыг нийтийн албан тушаалтнууд дагаж мөрдөхгүй байх явдал түгээмэл байгаал үндэслэн энэхүү зөвлөмжийг хүргүүлсэн байна гэж Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.

Нийтэлсэн: Web admin

Төрийн бүх шатны байгууллагын дарга нарт зөвлөмж хүргүүллээ  
Үзсэн: 864 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
183.177.101.xxx [183.177.101.xxx] 2015-12-15 16:51
300 сумаа 100 болго, 21 аймгаа 10 болго, тэгвэл хууль бага ч гэсэн хэрэгжинэ

Бидэнтэй нэгдээрэй