Шууд Chart

Дуучин Адель аялан тоглолтынхоо товыг зарлалаа

2015-12-15 17:08:51

Их Британийн алдарт дуучин Адель өчигдөр твиттер хаягандаа Хойд Америк дахь аялан тоглолтынхоо товыг зарлан, хуваарийнхаа линкийг оруулжээ. Дуучин бүсгүй аялан тоглолтоо ирэх оны долоодугаар сарын 5-ны өдөр АНУ-ын Миннесота мужаас эхлүүлэхээр төлөвлөсөн байна. Харин  2016 оны 11 дүгээр сарын 15-нд Мексик хотод энэ аялалынхаа сүүлчийн тоглолтыг хийх аж. Мөн тэрбээр цахим хаягаараа аялан тоглолтын тасалбар энэ долоо хоногийн пүрэв гарагаас худалдаанд гарч эхлэхийг дуулгажээ. Аделийн хувьд хамгийн анх 2011 онд өөрийн бие даасан аялан тоглолтыг АНУ-д хийж байсан. Тэрбээр хамгийн сүүлд "25" нэртэй цомог гаргасан нь дэлхийн хөгжмийн ертөнцийн жагсаалтуудыг тэргүүлсээр байна. Цомог худалдаанд гарсан эхний гурван долоо хоногт л таван сая хувь борлогдож, дээд амжилт үзүүлсэн билээ.

Нийтэлсэн: Б.Энх-Амгалан

Дуучин Адель аялан тоглолтынхоо товыг зарлалаа   
Үзсэн: 1394 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй