Шууд Chart

Өнөөдөр БНСУ-ын Ерөнхий сайд Хван Гё Ан Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

2015-12-15 17:03:57

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар БНСУ-ын Ерөнхий сайд Хван Гё Ан өнөөдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын үеэр БНСУ-ын Ерөнхий сайд Хван Гё Ан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд нарт бараалхаж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй албан ёсны хэлэлцээ хийнэ.

Энэ удаагийн айлчлал нь БНСУ-ын Ерөнхий сайд Ли Хан Дон 2001 онд манай улсад айлчилснаас хойш 14 жилийн дараа хийгдэж буй хоёр дахь удаагийн айлчлал болж буй бөгөөд Монгол, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн хүрээнд хэрэгжиж байгаагаараа онцлог юм.

Айлчлалын үеэр хоёр орны зам тээвэр, аж үйлдвэр, эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай баримт бичгүүдийг байгуулж, бүс нутаг болон олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны харилцан сонирхсон асуудлуудаар санал солилцохоор төлөвлөж байна.


БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД
ХВАН ГЁ АН-Ы ТОВЧ НАМТАР

Овог нэр: Хван Гё Ан
Төрсөн огноо: 1957.04.15-нд Сөүл хотод төрсөн.

Боловсролын байдал:

1976.02 Кёнги ахлах сургуулийг төгссөн.
1981.02 “Сонгюнгуан” их сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн.
2006.02 “Сонгюнгуан” их сургуулийн Хууль зүйн магистр

Ажлын туршлага:

2015.06 - БНСУ-ын 44 дэх Ерөнхий сайд
2013.03 - 2015.06 БНСУ-ын 63 дахь Хууль зүйн сайд
2011.01 - Пүсан хотын өндөр шатны прокурорын газарт прокурор
2009.08 - 2011.01 Тэгү хотын өндөр шатны прокурорын газарт прокурор
2009.01 - Чанвон-ы орон нутгийн прокурорын газарт прокурор
2008.03 - Хуульч сургах төвийн төлөвлөлтийн газрын дарга
2005  - Сөүл хотын орон нутгийн прокурорын газарт прокурор
2004 - Сөүл хотын өндөр шатны прокурорын газарт прокурор
2003 - Пүсан хотын орон нутгийн прокурорын газарт прокурор
2002 - Сөүл хотын орон нутгийн прокурорын газарт прокурор
2000 - Ерөнхий Прокурорын газарт хэлтсийн дарга
1997 - Хуульч бэлтгэх төвд багш
1992 - Сөүл хотын орон нутгийн Прокурорын газарт ажилтан

Нийтэлсэн: Web admin

Өнөөдөр БНСУ-ын Ерөнхий сайд Хван Гё Ан Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ  
Үзсэн: 605 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
150.129.142.xxx [150.129.142.xxx] 2015-12-16 07:09
Yadarsan MGL-chuudad mine vizgui zorchih erhiig ugchihvul tun bayarlandaa.
103.57.92.xxx [103.57.92.xxx] 2015-12-15 18:42
ЗӨВ ШҮҮ

Бидэнтэй нэгдээрэй