Нэг үеэ бодоход тархалт нь харьцангуй намжаад байгаа гэх гахайн ханиад хаа нэг хүний амь авч одчихоод байна. Одоогоор уг халдварын улмаас 29 хүн нас барсан гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээлсээр байгаа билээ. Энэ сарын 23-ны байдлаар улсын хэмжээнд томуугийн цар тахлаар өвчилсөн хүний тоо 1287 болжээ.
Томуугийн цар тахлын халдвар хараахан намжаагүй байгаа бөгөөд нийслэлээс Баянзүрх дүүрэг, орон нутгаас Өвөрхангай аймагт өвчлөл хамгийн их хэвээр байна. Өнгөрөгч амралтын өдөр Сэлэнгэ аймгийн Хушаат сумын иргэн 39 настай Ц гэгч жирэмсэн эмэгтэй томуугийн А хүрээний Н1N1 вирусийн сэжигтэй тохиолдлоор аймгийнхаа Нэгдсэн эмнэлэгт хэвтжээ. Түүнд хагалгаа хийж, хүүхдийг нь гаргасан бөгөөд одоогоор хүүхдийн биеийн байдал хэвийн байгаа ч өөрөө сэхээн амьдруулах тасагт нэлээд хүнд байгаа гэнэ.
Л.Чимэг
Томуугийн цар тахлын сэжигтэй жирэмсэн эмэгтэйн бие хүнд байна | ||
Үзсэн: 2217 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.