Шууд Chart

Тээврийн хэрэгслийн болон явган зорчигчдын хөдөлгөөний хязгаарлалт хийгдэнэ

2015-12-16 11:48:58

Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Хван Гё Ан 2015 оны 12 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Цагдаагийн байгууллагаас эдгээр өдрүүдэд зочид, төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хамгаалалтын үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

Айлчлалын үеэр хотын төв зам болон бусад замуудад тээврийн хэрэгслийн болон явган зорчигчдын хөдөлгөөний хязгаарлалтыг тодорхой цагуудаар хийх тул иргэд та бүхэн “Авто радио 96.3”-өөр замын хөдөлгөөний нөхцөл байдлын мэдээллийг цаг алдалгүй авч, хөдөлгөөний нягтаршил багатай замыг сонгон, цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэн хамтран ажиллахыг хүсч байна.


Тээврийн хэрэгслийн болон явган зорчигчдын хөдөлгөөний хязгаарлалт хийгдэнэ  
Үзсэн: 492 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй