Шууд Chart

Төрийн байгууллагуудын цахим хуудас руу халдлага хийх нь ихэсжээ

2015-12-16 12:15:39

Тагнуулын ерөнхий газрын харья Кибер аюулгүй байдлын газраас 2015 оны гуравдугаар улиралд Монгол Улсын цахим ертөнцөд гарсан халдлагын талаар тайлан бэлтгэжээ. Тус тайланд 2015 оны гуравдугаар улирлын байдлаар төрийн байгууллагуудын цахим хуудас болон цахим шуудан руу халдлага хийх нь ихэсэж байгааг анхааруулсан байна. Тухайн хугацаанд бүртгэгдсэн халдлагын төрлүүдээс дурдвал:
  1. SERVER-WEBAPP xmlrpc.php post attempt –Полш, АНУ, Украйн, Франц, Болгар
  2. PSUNG_UDP_PORTCSAN (122:17 ) -Монгол
  3. SERVER-APACHE Apache mod_rpaf x-forwarded-for header denial of service attempt –Монгол 
Эдгээр халдлагын төрлүүдээс SERVER-APACHE Apache SSI error page cross-site scripting (1:11687) төрлийн халдлага төрийн байгууллагын имэйл сервер рүү хамгийн их бүртгэгдсэн байна. Уг хостууд нь Украйн улсад бүртгэлтэй хаягуудаас хамгийн их халдлагуудын хийсэн байна. 
 
Төрийн байгууллагуудын цахим шуудангийн спамфилтерээс харахад АНУ-с хамгийн их имэйлийг илгээдэг бөгөөд манай төрийн байгууллагуудын имэйл хаяг хамгийн их спам хүлээн авч мөн явуулсан бөгөөд  *BN.ZeroHour гэсэн төрлийн вирус хамгийн их бүртгэгдсэн байна.
 
Тайлангийн хугацаанд дараах төрлийн вирус их илэрсэн байна.
 
1. *BN.ZeroHour
2. SFP.Malware.23107.HeurHdr
3. SFP.Malware.25691.JsHeur
4. SFP.Malware.25131.ZipHeur
5. Email.Phishing.Webmail-
6. Suspect.Bredozip-zippwd-8
7. Rar.Suspect.FileName-rarwd-4
8. Zip.Suspect.ExecutableCopy-zippwd
9. SFP.Malware.24016.ZipHeur
10. SFP.Malware.21103.ZipHeur
 
Мөн Монгол улсад интернетийн үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгжүүдийн 0.02 хувь интернетийн урсгал дээр бодит, тухайн цаг мөчид (Real time) интернетээр хийгдэж буй хандалтын 2015 оны 11 дугаар сарын үзүүлэлтийг харуулсан байна.
 
Доорх хүснэгтэнд хамгийн их халдлагын шинж бүхий хандалттай таван улс орныг харуулав. 
 
Нийтэлсэн: Web admin

Төрийн байгууллагуудын цахим хуудас руу халдлага хийх нь ихэсжээ  
Үзсэн: 983 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй