Дэлхийн гурван удаагийн аварга, олимпийн аварга бөх Ж.Барроуз АНУ-ын 2016 оны "Шилдэг эрэгтэй тамирчин"-аар шалгарч, Филадельфи хотын Пенсильваны их сургуульд болсон ёслол дээр шагналаа гардлаа.
Тэрбээр хөнгөн атлетикийн олон төрөлтийн тамирчин, олимпийн аварга Эштон Итон, буудлагын спортын олимпийн хошой аварга Винсент Хэнкок, уулын цанын тамирчин, олимпийн хошой аварга Тед Лигети, шайбтай хоккейн тамирчин Остон Мэтьюз нартай өрсөлдөж, тэдний өмнө гарсан байна.
1974 оноос олгож байгаа АНУ-ын "Оны эрэгтэй шилдэг тамирчин"-ы шагналыг эрэгтэй чөлөөт бөхийн тамирчдаас өмнө нь 1990 онд олимпийн хошой аварга Жон Смит хүртэж байжээ.
Шагнал гардаж авсны дараа Ж.Барроуз “Энэ шагнал миний хувьд гэнэтийнх байлаа. Бөхчүүд бид чинь бусад спортын төрлийн тамирчид, тухайлбал, усан сэлэлт, хөнгөн атлетикийн одуудтай өрсөлдөхүйц нэр алдартай биш. Гэхдээ миний өмнөх амжилтуудыг үнэлж ийм өндөр хүндлэл үзүүлсэнд баяртай байна. Би 2011 онд коллеж төгсөөд үндэсний шигшээ багт багтаж олимпийн наадмаас алтан медаль хүртэж олны анхаарлын төвд орсон тамирчин” гэж ярьжээ.
АНУ-ын 2016 оны "Шилдэг эрэгтэй тамирчин"-аар Ж.Барроуз шалгарчээ | ||
Үзсэн: 1284 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.