![](/uploads/201512/news/thumb/1dabaaf5f24512b8ff4a56f57872c2b9_x3.jpg)
Швед улсад бэлэн мөнгө гүйлгээнд хэрэглэх нь эрс багасчээ. Шинжээчдийн тооцоогоор 2030 он гэхэд, эсвэл түүнээс ч өмнө тус улсад бэлэн мөнгө гүйлгээнээс бүр мөсөн хасагдах төлөвтэй байна. Шведэд 1873 оноос хойш үндэсний мөнгөн тэмдэгт кроныг гүйлгээнд ашиглаж байгаа.
Харин өнөө цагт энэ мөнгөн тэмдэгтийг бэлнээр ашиглах нь цөөрч, карт, гар утасны аппликэйшн зэргээр гүйлгээ хийх нь эрс нэмэгдсэн байна. Улмаар тус улсын эдийн засаг жил бүр тогтмол өсч байгааг үл харгалзан 2009 онд 106 тэрбум крон байсан тус улсын бэлэн мөнгөний эргэлт өнөөдөр 80 тэрбум кронд хүрч, 20 хувь багасчээ. Харин картаар төлбөр тооцоо хийх хувь хэмжээ 1998 оноос 2013 оны хооронд 10 дахин ихэссэн үзүүлэлттэй байна.
Зарим дэлгүүрүүд хулгай, дээрэм гарахаас сэргийлж, бэлэн мөнгөөр гүйлгээ хийхээ зогсоож байна. Тухайлбал, Кунгсенген гэх ор, цагаан хэрэгслийн дэлгүүрт 2012 оноос хойш бэлэн мөнгөөр гүйлгээ хийхээ больжээ. Ийнхүү цахим төлбөр тооцооны систем эрчимтэйгээр нэвтэрч, бэлэн мөнгө гүйлгээнээс хасагдаж байгаа эрин үетэй хөл нийлүүлэлгүй хоцорсон хүмүүс ч олон байна. Шведэд интернэтэд тогтмол холбогдох боломж бололцоо дутмаг нэг сая гаруй хүн бий. Тэдгээрийн олонх нь өндөр настан юм. Тэдэнд карт, гар утас ашиглан төлбөр тооцоо хийх боломж дутмаг хэвээр байна.
2030 он гэхэд Шведэд бэлэн мөнгө гүйлгээнд хэрэглэхээ болино | ||
Үзсэн: 479 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.