БНСУ-ын охидын “Oh my girl” хамтлагийн гишүүд АНУ-д өөрсдийн цомгийн ковер зураг авалтыг хийхээр тус улсын Лос Анжелес хотын олон улсын онгоцны нисэх буудалд газардсан хэдий ч АНУ-ын хилээр нэвтэрч чадаагүй байна. Учир нь хамтлагийн гишүүд өөр ангиллын визтэй байсан гэж АНУ-ын албанаас мэдээлжээ.
Хамтлагийн найман гишүүн тус онгоцны буудлын гааль дээр 15 цагийн турш саатуулагдсаны эцэст нутаг буцжээ. АНУ-ын "Лос Анжелес Таймс" сонинд хамтлагийн гишүүдэд ажиллах эрхтэй виз байгаагүй гэж нэрээ нууцалсан Гаалийн ажилтан хэлсэн талаар бичсэн байна. Харин хамтлагийн дуу бичлэгийг хариуцан хийж байгаа "WM" энтертайнментийн мэдэгдэж байгаагаар хамтлагийн гишүүдийн зураг авалтад хэрэглэх зорилгоор авч явсан хувцас хэрэглэлтэй холбоотой гэнэ.
Тодруулбал, АНУ-ын Гаалийн албаныхан тэдний ачаа тээшээс гарч ирсэн хувцас хэрэглүүдэд үндэслэн бүлэг биеэ үнэлэгчид явж байна гэж дүгнэн ийнхүү улсынхаа хилээр нэвтрүүлэхийг хоригложээ. Хамтлагийн гишүүд Гаалийн ажилтанд аяллаар явж байгаа хэмээн худал мэдүүлэг өгсөн байна. Учир нь БНСУ-ын иргэд 90 хоног дотор аяллын зорилгоор АНУ-д визгүй зорчдог аж.
Солонгос охидын хамтлагийг АНУ хилээрээ нэвтрүүлсэнгүй | ||
Үзсэн: 2065 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.