Шууд Chart

Хойд Амеркийн хоккейн лигт шилдэг багуудын тоглолт боллоо

2015-12-16 16:39:58

АНУ-ын 23, Канадын 7 шилдэг багуудаас бүрдсэн Үндэсний хоккейн лигийн тойргийн тоглолтууд үргэлжилж байна. Энэ өдөр мөсөн талбайд хоёр тоглолт боллоо. Атлантикийн дивизонд багтаж байгаа, Мичиган мужид төвтэй "Детройдын улаан жигүүрүүд "баг Буффало Сайбрес /Buffalo Sabres/ багийг өөрийн талбайд хүлээн авч тоглосон бол, Питтсбургийн "Пингвин"-үүд нийслэл хотын "капиталс" багийг өөрийн мөсөн талбайд хүлээн авч тоглолоо.

Харамсалтай нь энэ тоглолтод "Детройдын улаан жигүүрүүд" буюу талбайн эзэд "Буффало Сайбрес"-д 2:1 харьцаагаар хожигдлоо. Харин нөгөө талд төвийн бүсийн дивизоныг тэргүүлж байгаа нийслэл хотын "Вашингтон капиталс" баг Питтсбургийн "Пингвинүүд" багийн мөсөн талбайд зочлон тоглолоо. Тоглолтын эхнээс л нийслэл хотын баг тоглолтын санаачлагыг гартаа авч, 7 минутад хоёр гоолыг эсрэг багийн хаалганд оруулж чадсан.

Энэ тоглолт 4:1-ээр "Капиталс" багийн хожлоор өндөрлөлөө. Талбайн эздээс нэр төрийн ганц гоолыг Пингвинүүд багийн Орос хамгаалагч Евгений Малкины оруулсан юм.

Нийтэлсэн: Б.Энх-Амгалан

Хойд Амеркийн хоккейн лигт шилдэг багуудын тоглолт боллоо   
Үзсэн: 1346 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй