Шууд Chart

Улаанбаатарт 15-17 градус дулаан байна

2013-09-20 08:28:31

Өнөөдөр баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун болон зүүн зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим зарим газраар секундэд 12-14 метр, Алтайн салбар уулсаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ.

Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 8-13 градус, говийн бүсийн өмнөд хэсгээр 19-24 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.

Улаанбаатар хотноо багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 15-17 градус дулаан байна.
Нийтэлсэн: Web admin

Улаанбаатарт 15-17 градус дулаан байна  
Үзсэн: 1627 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй