09.00 цагаас Шилмэл малын үзэсгэлэн яармаг Хүй долоон худагт болж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж очиж танилцана.
09.00 цагаас УИХ-ын ээлжит бус чуулган хуралдана.
09.00 цагаас МХЕГ-ын даргын зөвлөл Ургамал хамгаалах химийн бодис импортлох, хадгалах, худалдах үйл ажиллагаа болон хүлэмжийн аж ахуй эрхэлдэг ААН, иргэдийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүнг хэлэлцэнэ.
09.00 цагаас Гаалийн ерөнхий газрын хүсэлтийн дагуу АНУ-ын ОУХА-ийн Бизнесийг дэмжих санаачилга төслөөс явуулсан сургалтад оролцогчдод гэрчилгээ гардуулна.
09.00 цагаас “Зохист хөдөлмөр-Зохист цалин хөлс” Онол практикийн бага хурал МҮЭХ-ны байранд болно.
10.00 цагаас БШУЯ-аас нэг жилийн турш хэрэгжүүлээд буй Авьяас хөтөлбөрийн үр дүнгийн талаар “Пума” зочид буудлын хурлын танхимд хэлэлцэнэ.
10.00 цагаас ЗЦГ-аас хот хоорондын зорчигч тээвэрлэлтэд хийсэн шалгалтын дүнг танилцуулна.
11.00 цагаас "Үндэсний утга зохиолын хөгжлийн асуудалд" нээлттэй хэлэлцүүлэг Хүүхдийн урлан бүтээх төвд болно.
11.00 цагаас Дэлхийн банкны Зүүн ази, Номхон далайн бүсийг хариуцсан дэд ерөнхийлөгч ноён Аксел ван Троценбург МУИС-ийн оюутнуудтай “Ирээдүйдээ хөрөнгө оруулах нь” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг МУИС-ын хичээлийн 1-дүгээр байрны Эрдмийн дугуй танхимд уулзалт хийнэ.
12.00 цагаас ДЦС-4-д Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон гардуулах ёслол болно.
13.00 цагт “Такси үйлчилгээ ба хэрэглэгчийн эрх” нээлттэй хэлэлцүүлэг ШӨХТГ-т болно.
15.00 цагт Афганистан улсад үүрэг гүйцэтгэх 9 ээлжийн цэргийн баг Жанжин туганд хүндэтгэл үзүүлэх ажиллагаа болно.
17.00 цагаас ШУТИС-ийн архитектурын багш Ж.Энхтүвшин шавь нарын хамтарсан “ХОС ЖИГҮҮР” макетын үзэсгэлэн нээлтээ хийнэ.
11.00 цагт ҮДБЭЧ-ын хүүхдийн шинэ уран бүтээл “Эрх цагаан унага” хүүхдийн дуулалт жүжгийн нээлтэд зориулсан хэвлэлийн хуралд урья. Уг жүжгийг “Цуутын цагаагч гүү” үлгэрээс сэдэвлэн бүтээжээ. /“Монгол ньюс” мэдээллийн төвд/
13.00 цагт “Арвин шар зам” хоршооноос орон нутгийн тээвэрчдийн эрх ашиг хэрхэн зөрчигдөж байгаа талаар мэдээлэл хийнэ. Тэдний ажлын байрыг нийслэлийн авто тээврийн компаниуд сонгон шалгаруулалт нэрээр луйварддаг аж. /“Монгол ньюс” мэдээллийн төвд/
Нийслэлийн Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн ЕБС-ийн удирдлагуудад архивын шинэ стандартын сургалт үргэлжилнэ.
Өнөөдөр болох үйл явдлууд | ||
Үзсэн: 1290 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.