Шууд Chart

Мэдээлэл технологийн бараа бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлнө

2015-12-17 11:13:39

Өчигдөр Дэлхийн худалдааны байгууллагын зарим гишүүн орон өндөр технологийн тоног төхөөрөмжид оногдуулах татварыг тэглэх тохиролцоонд хүрчээ. Кенийн нийслэл Найроби хотод болж байгаа тус байгууллагын сайд нарын түвшний уулзалтаар Мэдээлэл технологийн салбарын яриа хэлэлцээг ахалж байгаа Японы эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд Мотоо Хаяаши энэ талаар зарласан байна.

53 орон, тэдгээрийн дотор Хятад, АНУ, Европын холбоо, Япон, Өмнөд Солонгос зэрэг орнууд Мэдээлэл технологийн салбарын татварыг тэглэх хэлэлцээнд оролцжээ. Талуудын байгуулсан Мэдээлэл Технологийн гэрээний дагуу 201 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, тэдгээрийн дотор дүрс бичлэгийн дижитал аппарат, видео тоглоом, эмнэлэг, албан байгууллагад ашигладаг тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлөхөөр болсон байна. Энэ гэрээ нь сүүлийн 18 жилийн дотор Дэлхийн худалдааны байгууллагын хүрээнд байгуулсан татвар тэглэх хамгийн өргөн цар хүрээтэй гэрээнд тооцогдож байна.

Гэрээг ирэх оны долоодугаар сараас хэрэгжүүлж эхэлснээр дэлхийн мэдээлэл, харилцаа холбооны технологийн бараа бүтээгдэхүүний экспортыг 1.3 их наяд америк долларын татварын дарамтаас чөлөөлж, дэлхийн эдийн засагт жилд 190 тэрбум америк долларын өсөлт авчирна гэж мэргэжилтнүүд тооцоолж байна. Мөн АНУ-д 60 мянган ажлын байр шинээр бий болно гэж үзэж байгаа бол Японы компаниуд жил бүр 1.4 тэрбум америк долларын татварын дарамтаас чөлөөлөгдөх төлөвтэй байгаа юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Мэдээлэл технологийн бараа бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлнө  
Үзсэн: 651 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй