Шууд Chart

Солонгос мэргэжилтнүүд “шинэ” автобусаа засварлаж байна

2010-01-26 01:02:39

Ойрын өдрүүдийн гадаах хүйтний аяыг даалгүй Засгийн газрын хөрөнгө оруулалтаар БНСУ-аас манайд оруулж ирсэн 400 шинэ автобусны заалны халаалтын төхөөрөмж доголдох, тоормозны хийн шланк хөлдөх зэрэг хүндрэл  гарах болжээ. Эхний ээлжийн автобус өнгөрсөн оны хоёрдугаар сард үйлчилгээнд гарсан гэхээр нэг жилийн баталгаат хугацаа нь эхнээсээ дуусаж байгаа аж. Тиймээс DAEWOO үйлдвэрийн мэргэжилтэн, инженер-техникийн ажилтнууд манайд ирж, долоо хоног ажиллан, хүйтрэлийн үед гарч байгаа хүндрэлтэй асуудлыг газар дээр нь судалж, хэрхэн арилгах талаар заавар зөвлөгөө өгчээ. Тэд энэ асуудлыг өөрийн үйлдвэрийн удирдлагуудад танилцуулж, цаашид авах арга хэмжээгээ төлөвлөх юм байна. Түүнчлэн 280 автобусны запас дугуй, хөгжим, зогсоолоо зарлах төхөөрөмж, дагалдах багаж хэрэгсэл гааль дээр саатаад байсныг энэ сарын 15-нд Нийтийн тээврийн газар хүлээн авч, автобус компаниудад хуваарилжээ.


   Л.Ганчимэг

Нийтэлсэн: Б.Багабанди

Солонгос мэргэжилтнүүд “шинэ” автобусаа засварлаж байна   
Үзсэн: 2128 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй