Шууд Chart

Кувейт улс "Жабер" цэнгэлдэх хүрээлэнгээ шинэчлэн нээлээ

2015-12-17 14:20:45

Кувейт улсын хөлбөмбөгийн шигшээ баг хоёр цэнгэлдэх хүрээлэнтэй. Түүний нэг болох "Жабер" олон улсын цэнгэлдэх хүрээлэнг дахин засварлаж, нээлтийг нь хийх гэж байна. 

"Жабер" цэнгэлдэх хүрээлэнг анх 2006 оноос эхлэн дөрвөн жилийн хугацаанд барьж 2010 онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байсан хэдий ч барилгын бүтэц буруу болсноор дахин засварлагдах хүртлээ 5 жилийн турш хаалттай хэвээр байсан юм.

Харин өчигдөр тус цэнгэлдэхийн дахин шинэчлэлийн ажил дуусчээ. Зохион байгуулах хорооноос нээлтийн ёслолын ажиллагаатай холбоотой бэлтгэл ажил дууссаныг мэдэгдээд байна. Барилгыг дахин шинэчлэх ажилд 120 сая кувейт динар буюу 394.6 сая америк доллар зарцуулжээ. 

Цэнгэлдэх хүрээлэнд олон улсын чанартай тэмцээн уралдаан зохион байгуулах боломжтой бөгөөд нийт 60.000 хүний суудалтай, 4 давхар, 54 хаалга бүхий 6000 автомашины зогсоолтой юм. Цэнгэлдэх хүрээлэнг нээх ёслолын ажиллагаа маргааш болно. Нээлтийн ёслолд тус улсын хөлбөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүн дэлхийн алдартай одуудтай нэг дор хуран чуулж, нөхөрсөг тоглолт хийхээр болоод байгаа юм. Мөн тус цэнгэлдэх хүрээлэнд Кувейтын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах юм байна. 

Нийтэлсэн: Б.Энх-Амгалан

Кувейт улс "Жабер" цэнгэлдэх хүрээлэнгээ шинэчлэн нээлээ   
Үзсэн: 1332 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй