Үндэсний хоккейн лигийн тойргийн тоглолтууд үргэлжилж байна. Өнөөдөр мөсөн талбайд "Бостон Брюинс", "Питсбург Пингвин" багтай учраа тааран өрсөлдлөө.
Массачусетс мужид төвтэй "Бостон Брюинс" багийн мөсөн талбайд "Питспург Пенгвин" баг зочлон тоглосон. "Теди Гарден" спортын ордонд болсон энэхүү тоглолт талбайн эзэн багийн давамгайлал дор явагдаж зочин багаа 3-0 харьцаатай буулган авлаа.
Ингэснээр тэд 26 тоглолтын дараах байдлаар 17 хожил, 9 хожигдолтой есдүгээрт эрэмбэлэгдэж байна. Багуудын тоглолтын анхны гоолыг 1 дэх үеийн 9 дэх минутад "Брюинс" багийн төвийн канад довтлогч Макс Талбот /Max Talbot/ эсрэг багтаа гоолдсоноор энэ улирлын анхны гоолоо хийгээд байгаа юм.
Улмаар тоглолтын хоёрдугаар үеийн 4 дэх минутад мөн "Бостон" багийн баруун жигүүрийн довтлогч Пингвинсын хаалганд гоол оруулснаар тэрээр улирлын тав дахь гоолоо оруулж, тоглолтын тооны харьцааг 2-0 болгон, Бостон Брюинс тоглолтыг тэргүүлж эхэллээ.
Харин тоглолтын гуравдугаар үеийн хагаст буюу 17 дахь минутад чансааны 51-т эрэмбэлэгдэж байгаа "Бостон Брюинс" багийн төвийн довтлогч "Питтсбург Пингвинүүд" багийн эсрэг багийн хаалганд хожлын гоолыг оруулснаар тоглолтын тооны харьцааг 3-0 болгож, өндөрлүүлсэн. "Питтсбург Пингвинүүд" багийн хувьд одоогоор 15 хожил, 12 хожигдолтой, лигийг үргэлжлүүлж байна.
"Бостон Брюинс" хүснэгтийн ес рүү орж ирлээ | ||
Үзсэн: 1272 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.