АНУ-ын нийслэл Вашингтон хотын Веризон/Verizon/ спортын ордонд нийслэл хотын "Вашингтон Капиталс" баг мөсөн талбайдаа лигийн хүчтэй өрсөлдөгч "Оттава Сенаторс"-тай улирлын ээлжилт тоглолтоо хийлээ.
Энэ өдрийн тоглолтын гоолийн салхийг хагалж, талбайн эзэн багийн төвийн довтлогч 46 дугаартай Майк Латта хаалганд гоолыг оруулсан юм. Харин хоёрдугаар үеийн тав дахь минутад "Оттава Сенаторс" багийн хамгаалагч Жон Карлсоны сөрөг довтолгоо амжилттай болж, эсрэг багийн хаалганд шайбийг оруулснаар тоглолтын тооны харьцааг 1-1 болгон тэнцүүлээд байв.
Энэ нь түүний улирлын 6 дахь гоол болсон юм. Шийдвэрлэх 3 дугаар үед талбайн эзэн "Вашингтон Капиталс" багийн баруун жигүүрийн довтлогч АНУ-ын шилдэг тамирчдын нэг Бобби Райн эсрэг багийн хаалганд хожлын гоолыг оруулж, энэ тоглолтонд баг нь өрсөлдөгчөө 2-1 харьцаатай хожсон юм.
Энэ өдөр ялалтыг авсан "Вашингтон Капиталс" 22 дахь хожлоо авч, дорнод бүсийн нэгдүгээр байрт бичигдэж байна. Харин Оттай Сенаторсын хувьд одоогоор лигийн 27 тоглолтод оролцсоноос 16 хожил, 11 хожигдолтой энэ бүсийн 7 дугаар байрт лигийг үргэлжлүүлж байна.
"Вашингтон Капиталс" 22 хожилтой дорнод бүсээ тэргүүлж байна | ||
Үзсэн: 785 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.