Шууд Chart

ОХУ Украйныг чөлөөт худалдааны хэлэлцээрээс хаслаа

2015-12-17 16:14:19

Өчигдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украйнтай байгуулсан чөлөөт худалдааны гэрээний хэрэгжилтийг зогсоох зарлиг гаргалаа. Ингэснээр ирэх сарын нэгэн буюу Украйн улсыг Европын холбооны чөлөөт худалдааны бүсэд нэгдэх өдөртэй зэрэгцэн тухайн гэрээг цуцлахаар болжээ. Ерөнхийлөгч Путин энэ зарлигаа ОХУ-ын үндэсний ашиг сонирхол, эдийн засгийн аюулгүй байдлыг хамгаалах зорилготой гэж тайлбарласан байна.

Украйн Европын холбооны чөлөөт худалдааны бүсэд нэгдсэнээр Европын холбооны бараа бүтээгдэхүүнүүд Украйнаар дамжин Оросын зах зээлд чөлөөтэй нэвтрэх боломж бүрдэнэ гэж Оросын эрх баригчид үзэж, үүнээс сэргийлэхийн тулд гурван талт яриа хэлэлцээ өрнүүлсэн. Гэвч энэ яриа хэлэлцээнээс дорвитой шийдвэр гараагүй учир Орос улс Украйнтай 2011 онд байгуулсан чөлөөт худалдааны гэрээгээ эргэн харахад хүрчээ.

Тус гэрээний хэрэгжилтийг зогсоосноор Украйн улс Орос болон хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудын чөлөөт худалдааны бүсээс хасагдахаар боллоо. Харин Украйны Ерөнхийлөгч Петро Порошенко энэ шийдвэрээс болж улсынх нь эдийн засагт хохирол учрах нь тодорхой боловч ард түмэн эрх чөлөөгөө олж, Европтой түншлэх боломж нээгдсэн учраас харамсах зүйлгүй гэж мэдэгдсэн байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

ОХУ Украйныг чөлөөт худалдааны хэлэлцээрээс хаслаа  
Үзсэн: 499 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй