Шууд Chart

Эрүүгийн цагдаагийн газраас сэрэмжлүүлж байна

2013-09-20 09:51:25

Мэдээлэл харилцаа холбоо өндөр хөгжиж буй өнөө үед гадаад улс орноос манай улс руу чиглэх цахим гэмт хэргийн гаралт ихсэх хандлага бий болж байна.

Тухайлбал: Сүүлийн өдрүүдэд хуурамч Фэйсбүүк хаяг ашиглан манай улсын иргэдтэй харилцаа холбоо тогтоох, харилцан мэдээлэл солилцох, видео чат хийх зэргээр иргэдийн хувийн мэдээллийг цуглуулах, мэдээллийг хууль бус үйл ажиллагаанд ашиглах гэмт хэрэг ихээр үйлдэгдэж байна.

Иргэд энэхүү гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд Филиппин, Сингапур, Малайз зэрэг Азийн улс орнуудын харьяалалттай үл таних фэйсбүүк хэрэглэгчидтэй харьцаа тогтоохгүй байх, тэдэнтэй видео чат, зурган файл солилцохгүй байх шаардлагатай байна.

Дээрх гэмт этгээдүүд нь ямар нэг байдлаар иргэдтэй харьцаа тогтоож улмаар видео чат хийх хүсэлтийг илгээдэг, үүний дараа чат хийж байгаа бичлэгийг хуулбарлан цахим хуудсанд байршуулж танил найз нөхөд, гэр бүлийнхэнд нь мэдээллийг тараана зэргээр дарамталж их хэмжээний бэлэн мөнгийг нэхэмжилдэг.

Иймд ард иргэд, хүүхэд залуучууд энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлж өөрийн хувийн мэдээллийн бусдад алдахгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Хэрэв та энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон тохиолдолд яаралтай Цагдаагийн байгууллагад хандана уу.

Нийтэлсэн: Web admin

Эрүүгийн цагдаагийн газраас сэрэмжлүүлж байна  
Үзсэн: 1742 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй