Шууд Chart

Савлагаатай цэвэр агаар Хятадын агаарын бохирдлыг шийдэж чадах уу

2015-12-17 17:44:01

БНХАУ-ын хойд бүс нутагт агаарын бохирдлын хэмжээ дээд цэгтээ хүрээд байгаа. Өнгөрөгч долоо хоногт тус улсын Агаарын чанарын албанаас аюулын улаан дохиог анх удаа асааж, нийслэл Бээжин хот дахь сургууль, цэцэрлэгүүдийг хааж, замын хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээг авч эхэлсэн. 

Тэгвэл Канад улсын "Виталити Эйр" компани Роки уулын цанын баазаас авсан агаарыг савлаж, БНХАУ руу импортлож эхэлсэн байна. Энэ компани эхний ээлжинд 500 ширхэг савлагаа бүхий цэвэр агаарыг  өнгөрсөн сард Хятад улсын зах зээлд борлуулж, ажиглалт хийжээ. Үүний үр дүн маш сайн гарч, 14 хоногийн дотор цэвэр агаар зарагдаж дууссан байна. Энэ тухай "Виталити Эйр" компанийн БНХАУ-ын талыг хариуцсан захирал Харрисон Ванг “Одоо бидэнд савлагаатай цэвэр агаар авахыг хүссэн иргэдээс 1000 гаруй урьдчилсан захилга ирээд байна” гэж ярилаа.

"Виталити Эйр" компанийн үүсгэн байгуулагч Мөүсес Ламын хэлж байгаагаар цэвэр агаарыг савлаж зарах санааг өнгөрсөн жил олсон байна. Тэрбээр “Агаарын бохирдлын эсрэг ямар нэг зүйл хийхийг хүссэн болохоор үүнийг бүтээсэн. Хэрэв бид агаарыг савлаж зарж чадвал агаарын бохирдлыг шийдэж чадна. Манай компани Канад улсын Эдмонтон хотод төвтэй. Нэг удаад ууланд 14 хоногийн турш өдөрт 4 цаг ажиллаж, агаар цуглуулдаг. Цуглуулсан агаараа савлахын тулд 10 цагийг зарцуулдаг. Одоогоор бид цуглуулсан агаарыг гар аргаар савлаж байна" гэсэн юм.

Цэвэр агаар савлагаанаасаа хамаарч 14-20 америк долларын үнэтэй борлуулагдаж байгаа аж.  

Харин БНХАУ-ын Хонгконгийн политехникийн их сургуулийн профессор Уоллес Лян “Савласан агаарыг худалдах нь бодит амьдрал дээрх зөв шийдэл биш” хэмээн CNN агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ.

 

Нийтэлсэн: Б.Энх-Амгалан

Савлагаатай цэвэр агаар Хятадын агаарын бохирдлыг шийдэж чадах уу   
Үзсэн: 2163 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.10.23.xxx [103.10.23.xxx] 2015-12-18 10:48
Бүх байшингийн орой дээр цахилгаан соронзон шүүлтүүр байрлуулах хэрэгтэй биш үү

Бидэнтэй нэгдээрэй