УИХ-аар энэ оны долоодугаар сард шинэчлэгдэн батлагдсан "Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай" хууль ирэх 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэлнэ. Хуулийн дагуу аливаа бараа, ажил үйлчилгээ борлуулагч аж ахуйн нэгж байгууллагууд нь иргэд, аж ахуйн нэгжид төлбөрийн анхан шатны баримтыг заавал хэвлэж өгөх үүрэгтэй болж байгаа. Харин иргэд тухайн баримтаар төлсөн НӨАТ-ынхаа 20 хүртэл хувийн буцаан олголт авах, сугалаанд оролцох боломжтой болох юм.
Энэхүү төлбөрийн анхан шатны баримтыг дараах хоёр аргаар хэвлэж өгөх боломжтой. Хэрвээ та болон танай байгууллага олон төрлийн бараа борлуулдаг, үйлчилгээ эрхэлдэг бөгөөд хэрэглэгчдэд хурдан шуурхай үйлчлэх шаардлага тулгардаг бол Татварын ерөнхий газраас гаргасан Төлбөрийн баримт хэвлэх хялбаршуулсан программыг (PosApi) кассын машиндаа тухайн кассын машин нийлүүлэгч байгууллагаар дамжуулан суулгуулснаар сугалааны дугаар бүхий Татварын албаар баталгаажсан баримт хэвлэх боломжтой болно.
Та цөөн нэр төрлийн бараа борлуулдаг, үйлчилгээ эрхэлдэг эсвэл кассын машинаа авч татварын системтэй холбож амжаагүй байгаа бол төрийн албан ёсны төлбөрийн баримт хэвлэх ebarimt.mn цахим хуудсанд Татварын албанд бүртгэлтэй регистрийн дугаараар нэвтрэн орж баримт хэвлэн иргэд, аж ахуйн нэгжүүдэд цаасан болон цахим хэлбэрээр олгох боломжтой юм.
Үүнээс гадна хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааны борлуулалтын орлого 50 сая төгрөгт хүрсэн бол Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх үүрэгтэй. Мөн үйл ажиллагааны борлуулалтын орлого нь 10 сая төгрөгт хүрсэн бол Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр сайн дураар бүртгүүлж болно.
Иргэд төлбөрийн баримтаа заавал хэвлүүлж авах шаардлагатай | ||
Үзсэн: 766 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.