Шууд Chart

"Улирал ба зохиолч" сэтгүүлийн өвлийн дугаар гарлаа

2015-12-18 11:20:33

2014 оны хавраас тогтмол гарч эхэлсэн уран зохиолын цомирлог “Улирал ба Зохиолч” сэтгүүл өвлийн дугаар буюу энэ оны сүүлийн сэтгүүл гарлаа. "Улирал ба зохиолч" сэтгүүл нь МЗЭ-ийн "Утга зохиол, урлаг" сонин, "Цог" сэтгүүл зэргийн нэгэн адил юм.

Сэтгүүлийн ерөнхий эрхлэгч СГЗ, Данзангийн Нямаагийн нэрлэсэнчлэн “Хүмүүний ертөнцийг  сэтгэлийн гэгээрэлд  уримуй” уриантай    уран зохиолын шилдэг цомирлогийн энэ удаагийн дугаарт шинэ тууж, өгүүллэг,  шүлэг, найраглал, эсээ, зохиолчдын захидал,  наргиа, дурсамж, дэлхийн сонгодог зохиолчдын ярилцлага, нобелийн шагналтнуудын үгүүллэг гээд  оюун, сэтгэл гэгээрүүлж, бодол бясалгал ундруулах уран зохиолын шидээвэр бүтээлүүдийг оруулжээ.

Тодруулбал, Төрийн шагналт, эрдэмтэн зохиолч Б.Ринчениий мэндлэсний 110 жилийн  ойд зориулсан   намтар цадиг,  эсээ болон  хүү академич Б.Барсболдын сонирхолтой  дурсамж, Ардын уран зохиолч Б.Баастын сэтгүүлд хандсан амин үг, түүхч, зохиолч Н.Нагаанбуугийн  “Улаанбаатар”уянгын тууж, их сэтгэгч, гүн ухаантан, зохиолч Д.Урианхайн "Ханануудын амьдрал” ганц хүний абсурд  жүжиг, яруу найрагч Н.Нямдоржоос  Горькийн сургуулийн оюутан Д.Нямаа, Д.Гармаа, П.Лувсанцэрэн, Галбадрах  нарт  бичсэн захидал, нэрт  зохиолч  Н.Банзрагчийн “Зам” роман тэргүүт бусад зохиол хэрхэн төрсөн тухай түүх, Японы сонгодог зохиолч Дазай Осамүгийн өгүүллэг, 2015 оны нобелийн шагналт зохиолч Светлана Алексевичийн ярилцлага,  энэ жил  байгуулагдсаныхаа  55 жилийн ойгоо тэмдэглэж байгаа  уран зохиолын “Цалиг онгод” дугуйлангийнханы шинэ уран бүтээлийн дээжис, Д.Нацагдоржийн шагналт зохиолч Д.Энхболдын “Өвс ногоо аниргүй” номонд  судлаач Г. Батсуурийн бичсэн шүүмж зэрэг сонирхолтой  материалууд оржээ.  

Мөн уламжлалт “Монгол туургатны яруу найраг”  “Зохиолчдын наргиан”, "Хүүхдийн зохиол, зохиолч"-ийн булангууд ч шинэ хуудсаа дэлгэсэн байна.“Улирал ба Зохиолч”  сэтгүүл  дугаарын  онцлох зохиолчоороо  Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Чингис хаан одонт  яруу найрагч  Г.Мэнд-Ооёог, онцлох номоор МЗЭ-ийн шагналт зохиолч  Б.Баярсайханы  “Тэнгэрийн санаа”, “Хөх тэнгэр”  номуудыг  тодруулжээ.

 

Нийтэлсэн: Б.Батхолбоо

"Улирал ба зохиолч" сэтгүүлийн өвлийн дугаар гарлаа   
Үзсэн: 1360 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.9.41.xxx [202.9.41.xxx] 2015-12-19 00:17
Осамугийн орчуулгыг хэн хийсэн бэ? Эсвэл тэр солиот өөрөө өнлийж ирээд, монгол руу зохиолоо орчуулаа юу?

Бидэнтэй нэгдээрэй