Шууд Chart

Аюулгүйн зөвлөл "Исламын улс" бүлэглэлийн санхүүжилтийг зогсоох тогтоол батлав

2015-12-18 11:44:32

Өчигдөр НҮБ-ын Аюулгүйн зөвлөл "Исламын улс" болон бусад террорист бүлэглэлийн санхүүжилтийг таслан зогсоох тухай тогтоолын төслийг хэлэлцэж, санал нэг баталлаа. АНУ, ОХУ-ын хамтран боловсруулсан тус тогтоолын төсөл нь 1999 онд батлагдаж байсан "Аль-Каида" бүлэглэлийн эсрэг тогтоол дээр суурилсан байна.

Энэ тогтоолын дагуу "Аль-Каида" бүлэглэлийн эсрэг хориг арга хэмжээ хэрэгжүүлэх хороог "Исламын улс" болон "Аль Каида" бүлэглэлийн эсрэг гэж өөрчлөн нэрлэхээр болжээ. Улмаар улс орнуудыг "Исламын улс" бүлэглэлийн санхүүждэг арга хэрэгслийг таслах, тус бүлэглэлийн эрхэлдэг газрын тос, эртний эдлэл, түүхэн дурсгалын хууль бус наймаанд оролцохгүй байх, мөн террорист бүлэглэлүүдийн эсрэг хориг арга хэмжээ хэрэгжүүлж, энэ тухай 120 хоногийн дотор олон улсад тайлагнахыг уриалсан байна.

Одоогоор "Исламын улс", "Аль-Каида" зэрэг бүлэглэлийн харьяа 243 хувь хүн, 74 салбар байгууллагын эсрэг хориг тогтоогоод байгаа юм. "Исламын улс" бүлэглэл газрын тосны хууль бус наймаанаас 500 сая америк долларын ашиг олсон гэж АНУ-ын мэргэжилтнүүд тооцоолж байна.

Үүнээс гадна фосфатын наймаанаас жилд 250 сая, арвай хөх тарианыхаас 200 сая, цементээс 100 сая америк долларын ашиг олдог гэж Оросын төлөөлөгч мэдэгджээ. Үүгээрээ "Исламын улс" бүлэглэл хэнээс ч үл хамаарах, олон улс дахь хамгийн баян террорист бүлэглэлд тооцогдож байгаа юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Аюулгүйн зөвлөл "Исламын улс" бүлэглэлийн санхүүжилтийг зогсоох тогтоол батлав  
Үзсэн: 808 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй