Шууд Chart

Улсын начин Л.Гантулга түрүүллээ

2015-12-18 12:31:02

Говь-Алтай аймгийн Цээл сумын харьяат, Улсын начин Дугарын Нэмэхбаярын нэрэмжит "Хантайшир" бөхийн дэвжээний уламжлалт барилдаанд, улс, аймаг, сумын цолтой хүчит 96 бөх зодоглосноос Говь-Алтай аймгийн Цээл сумын харьяат, Улсын начин Л.Гантулга түрүүлж, Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат, Улсын гарьд Н.Ганбаатар үзүүрлэж, Говь-Алтай аймгийн Цогт сумын харьяат, Улсын начин Л.Цэрэнтогтох шөвгөрөв.

Дугарын Нэмэхбаяр начин Говь-Алтай аймгийн Цээл сумын харьяат бөгөөд Аймгийн арслан цолтой байхдаа 1981 оны Цагаан сарын барилдаанд гурван дархан аваргатай дөрөвт үлдэж байсан содон амжилтын эзэн. Улсын наадамд гурван удаа 4 давж, нэг удаа 5 давж Монгол Улсын начин цол хүртсэнээс гадна Говь-Алтай аймгийнхаа баяр наадамд тав түрүүлж, хоёр үзүүрлэж, аймагтаа хамгийн олон түрүүлж байсан билээ.

"Хантайшир" бөхийн дэвжээ

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Улсын начин Л.Гантулга түрүүллээ  
Үзсэн: 1568 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй