Чөлөөт бөхийн “Арслан” клуб Баянгол дүүрэгт буюу Гэсэр сүмийн орчим "Бөхийн танхим"-тай болсон байна. Тус клубыг үүсгэн санаачлагч, дасгалжуулагч Б.Баттулга олон жил сэтгэлдээ тээж явсан мөрөөдлөө биелүүлж шинэ дэвжээ, тренажёроор бүрэн тохижуулсан "Бөхийн танхим"-тай болж бөхчүүдийнхээ бэлтгэл сургуулилтыг орчин үеийн түвшинд хийх боломжтой болжээ.
Энэ танхим нь “Хасу-Мегаватт” компаниас байгуулсан “Эко спорт цогцолбор”-ын дараа хувийн хөрөнгө оруулалтаар босгосон спортын хоёр дахь барилга байгууламж гэдгээрээ онцлог юм.
Бөхийн танхимын нээлтийн ажиллагаанд МЧБХ-ны Ерөнхийлөгч Д.Дагвадорж, тэргүүн дэд Ерөнхийлөгч, Гавьяат тамирчин Б.Болд, Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга О.Баянмөнх тэргүүтэй МЧБХ-ны удирдлагууд болон ДБНХ-ны Хүндэт шүүгч, Гавьяат эдийн засагч Н.Дүгэрсүрэн, Ардын багш, Гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин З.Ойдов нар оролцжээ.
“Арслан” клуб бөхийн танхимтай болжээ | ||
Үзсэн: 821 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.